Ой тогтоолтыг сайжруулах

Ой тогтоолтыг сайжруулах аргууд

Бид бvхэн насан туршдаа маш их хэмжээний бvх тєрлийн мэдээлэл цээжилдэг. Гэтэл заримдаа бараг хэрэггvй зvйлээ маш сайн цээжилчихсэн байхад, заримдаа маш чухал мэдээллийг хичнээн оролдоод ч цээжилж чадахгvй тохиолдол гардаг. Зарим хvмvvс нэг сонсоод л хэрэгтэй гэсэн бvхнээ тогтоочихсон байхад, зарим нь хичнээн оролдсон ч тэгэж чаддаггvй.
Тэгэхээр гайхамшигт ойтой хvмvvс яаж цээжилдэг вэ? Гайхмшигт ой тогтоолт бол бараг хvн бvхний ээмшихийг хvссэн чадвар.
Тийм ой тогтоолттой болоход тийм хэцvv гэж vv? Yгvй ээ, энэ бол хэцvv бишээ.

Тэр єєрийн судалж мэдсэн туршлага дээрээ vндэслээд хvн оюун ухаанаа єєрєє удирдаж, єєрєє санаж сэрж явах учиртай, ой тогтоолтоо байнга сэргээж сайжруулж чадвал хvн гайхамшигтай vр дvнд хvрдэг юмаа гэдгийг баталж чадсан юм. Тиймээс ч тэр ой тогтоолтын талаар маш гайхамшигтай лекц уншсаныг уншигчиддаа хvргэж байна. Ой тогтоолтын аргууд нь Эртний Грек, Ромоос гаралтай бєгєєд тэр vеийн уран илтгэгчид ард тvмнийг татахын тулд цаас харахгvйгээр ярьж чаддаг байжээ. Тvvнээс хойш янз бvрийн эрдэмтэн судлаачид ой тогтоолтын аргуудыг баяжуулсаар єнєєгийн тvвшинд хvргэжээ.

Хамгийн эхний арга нь гинж буюу холбох арга

Холбох арга бидний ой тогтоолтын нийлэмжийн зарчим дээр тулгуурласан.
Хvн бvхэн хэзээ нэгэн цагт маш их хэмжээний мэдээлэл цээжилж байсан. Тэгж цээжилсэн зvйлээ эргээд санах гэхээр зарим нь алга болчихоод эсвэл замбараагvй санагддаг. Харин холбох аргыг хэрэглэх юм бол бvх юмыг хvссэн vедээ дарааллаар нь эргэн санаж чадна. Бид аливаа зvйлийг цээжлэхийг хvсвэл хооронд нь заавал холбох хэрэгтэй.
Энэ аргыг энгийн єдєр тутмынхаа жишээн дээр аваад vзье л дээ.
Та нэг єдєр дараах ажлуудыг амжуулах ёстой гэж бодьё.
1. Банк орж мєнгє авах.
2. Шуудан орж захиа явуулах.
3. Vсээ засуулах.
4. Нэг хичээлийн даалгавар хийх.
5. Дэлгvvр орж талх авах.
6. Найзаасаа ном авах.
7. Хувцсаа угаах.
8. Ахынхаа хvvхдийг ганц удаа цэцэрлэгээс авах.
9. Ангийнхаа хvvхдийн тєрсєн єдєрт очих.
10. Тєрсєн єдрийн бэлэг авах.

Дээрхи ажлуудаа дэс дарааллаар нь цээжлэхийн тулд тэдгээрийг нэг нэг дvрсээр илэрхийлэе.

1. Мєнгє
2. Захиа
3. Vсний машин
4. Хичээлийн дэвтэр
5. Талх
6. Ном
7. Хиртэй хувцас
8. Цэцэрлэг
9. Тєрсєн єдрийн бялуу
10. Бэлэг

Эдгээр зvйлсээ бодитой байгаа юм шиг тєсєєлєн харах хэрэгтэй. Ингэхдээ ой тогтоолтуудынхаа зарчмуудыг санаарай.
Хамгийн тvрvvнд мєнгєє тєсєєлье. Маш их хэмжээний, тоос vнэртсэн мєнгє (1) аваад дааж ядан шуудан орж том дугтуйтай захиаг (2) шуудангийн хайрцганд хийх гэтэл орохгvй зовоож байна гэж бодоорой. Арай гэж хvчээр захиагаа хийчихээд гадаа гартал гудамжаар авто машин шиг том баахан vсний машинууд (3) дvнгэнэлдэн явж байгаа харагдана. Та их ажил хийсэн учраас єлсєєд талх авч идэхээр шийдлээ. Vсний машин шиг такси зогсоотол жолооч нь таны хичээлийн дэвтэр (4) байна даа. Тэр дэвтэр таныг дэлгvvрийн vvдэнд буулгаад, та дотогшоо ортол шинэ талхны (5) толгой эргэм vнэр vнэртэж, хурдхан шиг талх автал гаран дээр чинь томроод ирж байна гээд боддоо. Талхаа идэх гэж байтал ном (6) орж ирээд талхнаас чинь гуйж эхэллээ. Номонд талхнаасаа єгчихєєд дэлгvvрээс гартал гадаа салхилж, хиртэй хувцаснууд (7) чинь навч шиг хийсэн ирж нvvр нvдгvй балбана. Хуучин хувцаснуудаасаа зугтаан цэцэрлэгт орох гэтэл хаалга нь онгойхгvй та цэцэрлэгийг (8) тойрон гvйнэ. Гvйж байтал бялуунд (9) тээглэн ойчиж хамаг хувцас чинь бялуу болчихлоо. Хувцсаа цэвэрлэх гэж нэг газар ортол гял цал болсон бэлэг дурсгалын (10) дэлгvvр байсан бєгєєд vйлчилгээ сайн газар байсан болохоор таны хувцсыг цэвэрлэж єгчээ.
Дээрхи аргаар жагсаалт цээжлэхэд хэцvv бєгєєд хачин санагдаж болох юм. Гэхдээ энэ бол хамгийн vр дvнтэй арга. Тийм ч учраас энэ нь дэлхийн бvх гайхамшигт ойтой хvмvvс цээжилдэг аргуудын нэг билээ.

Орон зайн буюу “Цицероны” арга

Эртний Грек, Ромын уран илтгэгч нар гайхамшигт ойтой байсан тухай та нар мэдэх vv? Тэд иргэд, сенатыг ятгаж, єєртєє татахын тулд цаас харалгvй, цээжээрээ бодол санаагаа эмх цэгц, тодорхой дэс дараалалтай илтгэж сурах шаардлага гардаг нь ойлгомжтой шvv дээ. Тэгээд ч бусдыг итгvvлэхийн тулд их хэмжээний тоо, баримтыг хольж хутгахгvйгээр цээжлэн ярьдаг байв. Тэд яаж ингэж чаддаг байв аа? Орон зайн буюу “Цицероны” (Ромын єрєєний, Loci гэх мэт олон нэртэй) аргаар цээжилдэг байжээ. Энэ аргыг дараах жишээн дээр авч vзье. Та илтгэл тавих болжээ. Ингэхийн тулд материалуудаа цуглуулаад, тєлєвлєгєє хийх нь ойлгомжтой. Жишээ нь “Хvний оюуны чадавхийн хєгжлийн тухай” гэдэг сэдвээр илтгэл тавих гэж байна гэж бодъё. Тєлєвлєгєєгєє дараах байдлаар гаргая.
1. Хvний vvсэл буюу анхны хvний оюун ухааны тєвшин.
2. Эртний иргэншлvvдийн vеийн хvний оюун ухааны хєгжлийн байдал.
3. Дундад зууны хvний оюуны байдал буюу хэрэгцээ.
4. 19 зуун, 20 зууны эхэн vеийн хvний оюуны байдал.
5. Мэдээллийн эрин vед хvний оюун ухаанд тавигдах шаардлага.
Эдгээр бvлгvvдийн агуулгыг илтгэж чадах тулгуур дvрс сонгоё.
1. Чулуун зэвсгийн vеийн хvн.
2. Эртний Ромын хvний баримал.
3. Дундад зууны vеийн хvний хєрєг зураг.
4. 20 зууны эхэн vеийн хувцастай хvний баримал.
5. Орчин vеийн хvний зураг.
Дээрхи дvрсvvдээ маш сайн тєсєєлєнє. Тэгээд єєрийнхєє гэр эсвэл сайн мэддэг газрынхаа байрлал нь єєрчлєгддєггvй 5 эд зvйлийг сонгоод мєн тєсєєлнє. Эцэст нь дvрсvvдээ нэг нэгээр нь эд зvйл тус бvрт ямар нэгэн байдлаар (дvрс буюу эдийг санаандаа хооронд нь нааж, хадаж г.м) холбож єгнє. Дараа нь илтгэл тавихдаа эд зvйлсээ эхнээс нь авахуулаад санаандаа харахад тvvнтэй холбоотой дvрсvvд шууд санагддаг. Энэ мэтээр их хэмжээний баримтыг санаж болно. Та зvгээр туршаад л vзээрэй.

1 цагт 50 гадаад vг цээжлэх тухай
Даяарчлалтай холбоотой гадаад хэл сурах шаардлага их гарч байна. Гадаад хэл сургалтын олон сургалтын тєв янз бvрийн аргаар сургадаг. Жишээлбэл, Арго багш шоо эргvvлэх аргаар зааж байхад Ганбаатар багш 200 vг цээжилчихээд англиар чєлєєтэй яриулж сургадаг. Макс Мюллер гэдэг германы эрдэмтэн Английн тариачдын яриаг судлаад, тэд єдєр тутмынхаа амьдралд 300-гаад vгэнд эргэлддэгийг тогтоожээ. Мєн гадаад хvнтэй ярихад сэтгэлийн “хvлээс” саад болдог учраас юуны тvрvvнд тvvнээс ангижрах ёстой. Дээрхи хоёр багшийн аргууд vvн дээр тулгуурласан байна. Ингэж гадаад хэлний суурийг тавьсны дараа мэдлэгээ гvнзгийрvvлэх шаардлагатай байдаг. Ингэхийн тулд юуны тvрvvнд vгийнхээ нєєцийг баяжуулах хэрэгтэй. Уламжлалт аргаараа цээжилбэл єдєрт цєєхєн vг цээжилнэ. Яагаад гэвэл механик арга vр дvн маш бага. Харин утгачилсан, дvрслэх, тєсєєлєх чадвар дээр тулгуурласан “Сэтгэшгvй ухаан” сургалтын тєвд зааж байгаа аргууд механик тогтоолтоос 20 дахин илvv vр дvнтэй гэдгийг сэтгэл судлаачид тогтоосон. Тийм ч учраас 1 цагт 50 vг цээжлэх боломж олгож байгаа юм. 1 цагт 50 гадаад vг цээжилж сурна гэхээр зарим хvмvvс итгэдэггvй. Тэгвэл болгарын эрдэмтдийн тогтоосноор дундаж хvн 1 цагт 100 гадаад vг цээжлэх чадвартай ажээ. Ингэж чадна гэдэгт итгэж чадахгvй байгаа хvмvvс уламжлалт сэтгэлгээгээрээ сэтгэдэг. Тэгвэл асуудлыг єєр єнцгєєс хараад vзвэл байдал шал ондоогоор харагдана. Итгэхгvй байгаа зvйл нь боломжтой гэдэгт итгэхийн тулд гагцхvv єєрсдєє хийгээд vзэх хэрэгтэй. 1 цагт 50 гадаад vг цээжлэхийн тулд 1 vгийг 72 секундэнд цээжлэх шаардлагатай. Яг цээжлээд vзэхэд 72 секунд гэдэг бол маш их хугацаа юм. “Сэтгэшгvй ухаан” сургалтын тєвд сурч байсан хvмvvсээс хамгийн хурдан цээжилж байсан нь 50 vгийг 27 минутанд цээжилж байв.
Одоо 1 цагт 50 гадаад vг цээжлэх боломж олгож байгаа аргын тухай ярилцая. Энэ аргын vндэс нь ой тогтоолтын аргууд л байгаа. Нєгєє л холбох арга, хувиргах арга, бэлгэдэн хувиргэх арга гэх мэт. Ихэнх хvмvvс гадаад vг цээжилж байхдаа тэр vгнийхээ гадаад дуудлагыг нь цээжилдэг. Мєн монголоороо бас давтдаг. Ингэснээр хоёр vйлдэл хийж байна гэсэн vг. Тэгвэл ямар ч хэлэнд ямар ч vгийн утга нэг л байдагийг бvгд мэднэ. Жишээлбэл, монголоор “vзэг” гэдэг vгийг оросоор “ручка”, англиар “pen” гэдэг. Гэтэл энэ бvх vгний цаана “vзэг” гэсэн нэг л объект байгаа. Тэгэхээр энэ обьектыг хэн ч гэсэн санан тєсєєлж чадна. Тийм учраас энэ vгийг монголоороо хэлэх шаардлагагvй зvгээр тєсєєлєхєд л хангалттай. Харин дээрээс нь дуудлагыг нь хувиргаж бодитой зvйл болгон байшингийн тєсєєлж байгаа дvрсэн дээрээ холбож єгнє. цээжлэнэ. “Pen” гэдэг vгтэй дуудлага нь тєстэй монгол vг олох бага зэргийн бэрхшээл болдог. Гэхдээ ингээд сурчихвал амархан бєгєєд маш зугаатай байх болно. “Pen” гэдэг vгтэй дуудлага нь тєстэй “пин” гэдэг vг байж болно. Одоо утга дуудлага хоёрыг нь холбохын тулд “vзгээр пинг хатгаж байгаагаар тєсєєлж болно. Ингэхдээ хатгах vеийн бvх мэдрэмжvvдийг мэдрэхийг хичээх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл, харж /єєрсдєє “хатгавал” бvр илvv vр дvнтэй/, гарах дууг нь сонсож, vзгэнд “пингийн” хананы vзvvлж байгаа эсэргvvцлийг мэдрэнэ. Ингээд эргэж санахад маш амархан санагдана.

Эрдэмтний судалгаагаар 2000 vгийг тогтоочихвол уншсан сэдвийнхээ 60%-ийг ойлгох чадвартай болно. Харин 5000 vг цээжилчихвэл 85-90% ойлгож чадна. Бvр 10000 vг цээжилвэл 93%-ийг л ойлгоно. Цээжлэх vгийн тоо єсєх тусам ойлгох хувийн єсєлт буурна. Тийм учраас гуравхан хувиар ойлголтоо дээшлvvлэхийн тулд дахиад 5000 vг цээжлэх хэрэгтэй болно. Тэгэхээр 5000 vгтэй байхад л эхэн vедээ хангалттай. Яваандаа уг хэлээ идэвхтэй хэрэглэхийн хэрээр vгийн сан аяндаа нэмэгдээд ирдэг.

Тоо болон байнга давтагддаг мэдээллvvдийг цээжлэх арга

Тоо гэдэг маш барьцгvй, хийсвэр мэдээлэл. Тийм ч учраас тоог цээжлэх харьцангуй хэцvv байдаг. Ихэнх хvмvvс их хэмжээний тоо цээжлэхийн тулд сайн мэддэг мэдээллээ ашигладаг. Жишээ нь: 99112139 гэсэн утасны дугаарын эхний 99 нь Мобикомын утас гэдэг нь ойлгомжтой, 11 нь Монгол улс Манжаас чєлєєлєгдсєн он, 21 нь Ардын хувьсгалын он, 39 нь Халх голын байлдаан болсон жил гэх мэт цээжилдэг. Энэ нь тогтоолтыг хялбарчилдаг нэг арга. Бас нэг арга бол 0-с 99 хvртэл тоонуудад тус бvрт нь нэг нэг дvрс оноох арга юм. Ийм дvрсvvдийг дvрст код гэх бєгєєд тоо шиг байнга давтагдаж, хэрэглэгддэг ажил, хичээлийн хуваарь, сар, долоо хоногийн гараг мэтийн байнга хэрэглэдэг мэдээлэл, хийдэг vйлдэл байж болно. “Сэтгэшгvй ухаан” сургалтын тєвийн Ой тогтоолт сайжруулах сургалтанд ийм дvрст кодуудыг єргєн хэрэглэдэг. Дvрст кодууд ямар ач холбогдолтой вэ? Зvгээр шууд цээжилчихэж болдоггvй юм уу? Гэж хvмvvс асуудаг. Зvгээр цээжилж болно л доо. Гэхдээ хэзээ ч их хэмжээний мэдээллийг найдвартай бєгєєд хурдан цээжилж чадахгvй. Харин дvрст кодууд нь тодорхой дvрс байдаг учраас хичнээн их байсан ч гэсэн амархан цээжлэгдэн найдвартай санагддаг. Жишээлбэл, манай сургалтын тєвд сурсан хvнд 25 гэсэн тоо хєрєє шиг, 73 туг шиг, 56 бууз шиг тєсєєлєгддєг. Энэ аргаар цээжилбэл, 26-43-12-02-79 гэсэн тооны дараалал “хvзvv-цаг-нохой-хvv-дээс” гэсэн vгнvvдийн цуврал шиг тєсєєлєгдєнє. Эдгээр дvрсvvдээ дээр vзсэн холбох аргаар холбочихвол найдвартай санагдана. Ингэж холбоход хэцvv юм бєгєєд илvvц юм шиг санагдаж болно. Тэгвэл дvрст кодыг сайн цээжилчихсэн тохиолдолд дээрхи 2 оронтой 5 тоог хооронд нь холбоход дунджаар 25 секунд зарцуулагдана. Цаашлаад энэ аргаар хэд л бол хэдэн тоо цээжилж чадна. Манайд суралцагсад 5-р хичээл дээр 217 тоог дарааллаар нь цээжлэх чадвартай болдог. Энэ нь єєр тєрлийн ийм хэмжээний мэдээллийг мєн л цээжилж чадна гэсэн vг. Гэхдээ энэ бол дээд хязгаар биш. Vvнээс ч их мэдээлэл цээжлэх боломжтой. Тэгэхээр аргыг нь мэдэж байвал хичнээн их хэмжээний мэдээлэл цээжилж болох нь эндээс харагдаж байна. тхvмvvс чадаад байдаг.

Тестыг хариутай нь амархан цээжлэх арга

Орчин vед ихэнх шалгалтыг тестээр авдаг болжээ. Энэ нь шалгалтын хамгийн сайн хэлбэр мєн vv? Маргаантай л асуудал. Яагаад гэвэл оюутан сурагчид тестийнхээ хариултыг механикаар цээжилчихэд хангалттай гэсэн сэтгэлгээтэй болжээ. Манай сургалтанд хамрагдаж байсан ихэнх оюутан сурагчид тэгж ярьж байсан. Тийм учраас тестийг шалгалтын єєр хэлбэртэй хослуулах хэрэгтэй байх.
Мнемоникоор тестэн шалгалтанд маш сайн бэлдэж болно. Vvнийг 2004 онд манай сургалтанд хамрагдаж байсан 10 ангийн сурагчдын амжилт харуулж байна. Яагаад гэвэл 2004 оны хавар сургалтанд хамрагдсан 10 ангийн бvх хvvхэд улсын дээд сургуулиудын элсэлтийн шалгалтанд тэнцэж орсон байсан. Гэхдээ мэдээж “Сэтгэшгvй ухаан” сургалтын тєвийн сургалтанд нилээн сайн сурдаг, єєрийгєє хєгжvvлэх хvсэл эрмэлзэлтэй хvvхдvvд хамрагддаг гэдгийг мэдээж харгалзах хэрэгтэй.
Тест vндсэндээ хоёр гуравхан хэлбэр байдаг. Эдгээрээс тестийн асуулт, хариултын 4-5 хувилбартай хамт єгєгддєг нэг хувилбарыг авч vзье. Хариултуудыг vсгээр эсвэл тоогоор дугаарладаг бєгєєд хариултын дугаар, байрлалыг єєрчилж болдог. Мнемоникоор цээжилсэн тохиолдолд хариултын дугаар єєрчлєгдєх нь ач холбогдолгvй. Яагаад гэвэл, асуултыг зєв хариулттай нь шууд холбож цээжилдэг. Дараах жишээг авч vзье.
Асуулт: Элементийн изотопууд юугаараа ижил байдаг вэ?
А. Атомын массаараа B. Vелэх хvснэгт дэх дэс дугаар
C. Нейтроны тоо D. Массын тоо
Энэ тестийн зєв хариулт В юм. Асуултанд хариулахын тулд эхлээд асуултынхаа гол санааг илэрхийлж чадах тодорхой нэг дvрс болгон хувиргана. Жишээлбэл, Хоёр ижилхэн хоорондоо холбоотой атомын дvрс байж болно. Одоо хариултынхаа зєв хувилбарыг мєн дvрслэн тєсєєлнє. Энэ нь Дугаарын тэмдэг байж болно. Ингээд холбоотой атомаа дугаарын тэмдэгтэй дээр vзсэн аргуудынхаа аль нэгээр холбоход л хангалттай. Иймэрхvv байдлаар маш их хэмжээний тестийг найдвартай цээжилж болно.

Мнемоникт ой тогтоолтын эхний дvрсийн зарчим гэсэн ойлголт байдаг. Энэ зарчмаар бол бид ямар нэгэн юмыг цээжилчихээд эргэн санахад хамгийн тvрvvнд нэг хариу санагддаг. Санангуутаа уг хариуны зєв эсэхэд эргэлзэж эхэлдэг. Тэгэнгvvтээ харамслатай нь єєр хариу сонгох тохиолдол элбэг байдаг. Тэгвэл уг асуудлыг ямар нэг байдлаар уншсан тохиолдолд хамгийн эхний хариу 95 хувийн магадлалтай зєв байдагийг сэтгэл судлаачид тогтоожээ. Харин уншаагvй тохиолдолд мэдээж сугалаа сугалахтай адилхан болно.

Амьдрал, хичээл номонд хэрэгтэй бас нэг зvйл зєвлєгєє єгье. Оюутан сурагчид, оюуны хєдєлмєрийн хvмvvс их хэмжээний мэдээлэл цээжлэх тохиолдол бишгvй л гардаг. Тэгвэл тэд ой тогтоолтын багтаамж гэсэн ойлголтыг мэдэж, ашиглахад илvvдэхгvй бєгєєд єєрийнхєє боломжийг илvv vр єгєєжтэй ашиглах боломжтой болно. Бидний ой тогтоолт нэг удаагийн хvлээн авалтаар тогтоож чадах мэдээллийн хэмжээ 7±2 гэсэн хуулинд захирагддаг. Энэ нь бид нэг удаа харахдаа 5-с 9 хvртэл нэгж мэдээллийг цээжилж чадна гэсэн vг. Тийм учраас цээжилж байгаа мэдээллээ дунджаар 7-р нь багцалж цээжилбэл илvv найдвартай цээжлэгдэх юм.


Эцсийн vг

Уншигч та бvхэн, энэ бяцхан нийтлэлийг уншаад ой тогтоолт, оюуныхаа хєгжилд ямар нэг хэмжээгээр хэрэг болох мэдээлэл олж авсан гэж найдаж байна. Харамсалтай нь танд хэрэг болох бvх зvйлийг нэг удаагийн нийтлэлээр єгєх боломжгvй гэдгийг та ойлгож байгаа нь эргэлзээгvй. Зуу сонсохоос нэг удаа vз гэдэг. Тэгвэл зуун удаа vзэхээс нэг удаа хийгээд vз гэж бид хэлмээр байна.
Та бvхэн, ой тогтоолтоо хєгжvvлэн, оюуныхаа чадавхийг дээшлvvлэхийг хvсвэл “Сэтгэшгvй ухаан” сургалтын тєвийн сургалтуудад хамрагдан Оюуны хєгжлийн “Дээд Оюун” клубын гишvvн болох боломжтой билээ. “Дээд Оюун” клубын гишvvд оюуны хєгжлийг эрхэмлэгчид бєгєєд “Монголынхоо тєлєє Єєрсдийгєє хєгжvvлцгээе!” гэсэн уриан доор єєрсдийгєє хєгжvvлэн, ажиллаж, сурч, амьдардаг юм.

“Монголынхоо тєлєє Єєрсдийгєє хєгжvvлцгээе, Залуусаа!”

«Сэтгэшгvй ухаан» тєвийн Ой ухаан сайжруулах тухай лекцээс тэмдэглэл хийсэн
Ж.Алтантуяа

Та ой ухаанаа сайжруулахыг хvсвэл...

Бид бvхэн насан туршдаа маш их хэмжээний бvх тєрлийн мэдээлэл цээжилдэг. Гэтэл заримдаа бараг хэрэггvй зvйлээ маш сайн цээжилчихсэн байхад, заримдаа маш чухал мэдээллийг хичнээн оролдоод ч цээжилж чадахгvй тохиолдол гардаг. Зарим хvмvvс нэг сонсоод л хэрэгтэй гэсэн бvхнээ тогтоочихсон байхад, зарим нь хичнээн оролдсон ч тэгэж чаддаггvй.
Тэгэхээр гайхамшигт ойтой хvмvvс яаж цээжилдэг вэ? Гайхмшигт ой тогтоолт бол бараг хvн бvхний ээмшихийг хvссэн чадвар.
Тийм ой тогтоолттой болоход тийм хэцvv гэж vv? Yгvй ээ, энэ бол хэцvv бишээ. Энэ vгийг маш итгэлтэй хэлж байсан хvн бол "Сэтгэшгvй ухаан" тєвийн захирал Д.Эрдэнэбаатар. Тэр єєрийн судалж мэдсэн туршлага дээрээ vндэслээд хvн оюун ухаанаа єєрєє удирдаж, єєрєє санаж сэрж явах учиртай, ой тогтоолтоо байнга сэргээж сайжруулж чадвал хvн гайхамшигтай vр дvнд хvрдэг юмаа гэдгийг баталж чадсан юм. Тиймээс ч тэр ой тогтоолтын талаар маш гайхамшигтай лекц уншсаныг уншигчиддаа хvргэж байна.

Та бидний хэн ч энэ чадварыг эзэмших боломжтой.
Ой тогтоолт нь бидний оюуны чадавхийн суурь мєн. Бидний энэ суурь бат бєх байх тусмаа зорилгодоо хvрэх боломж маань эрс нэмэгдэнэ. Тэгвэл энэ сууриа батжуулах єєрєєр хэлбэл, ой тогтоолтоо сайжруулах аргуудын талаар "Сэтгэшгvй ухаан" тєвийн Д.Эрдэнэбаатар багшийн яриаг хvргье.

Д.Эрдэнэбаатар:
Бvх хvн хоёр гар, хоёр хєл, хоёр нvд, хоёр чихтэй. Гэтэл ганц толгой, ганц тархитай гэж бид боддог. Гэтэл тархи маань баруун болон зvvн тал бємбєлєгvvдтэй. Бидний цээжлэх “ажилд” энэ хоёр маань хоёулаа тодорхой vvрэг гvйтэтгэдэг. Зvvн тал бємбєлєг бидний логик сэтгэлгээ, яриа, тоотой хийх vйлдлvvдийг хариуцдаг. Та биднийг бага балчираас авахуулаад эцэг эх, багш нар маань “бодооч, сэтгээч” гэж бишгvй л хэлдэг байсан. Тэдний зэмлэлийн vр дvнд бид магадгvй харьцангуй сайн сэтгэж бодож сурсан.
Харин тэгвэл баруун тал бємбєлєгний vйл ажиллагаа гэж юу вэ?
Энэ бол бидний тєсєєлєх, мэдрэх, єнгє ялгах, аливаа зvйлийн хэмжээг тодорхойлох чадвар. Харамсалтай нь баруун тал бємбєлєгнийхєє чадваруудыг ихэнх хvн хєгжvvлэхэд анхаардаггvй. Эцэг эх, багш нар “за миний хvv тєсєєлєлдєє, мэдрээд vз дээ” гэж хэлдэггvй. Тэгвэл баруун тал бємбєлєгний vйл ажиллаагаа хvний цээжлэх чадварт асар их нєлєєтєй. Хоёр гартай мєртлєє ганц гараараа юм хийдэг хvн шиг ихэнх хvмvvс зєвхєн зvvн тал бємбєлєгєєрєє цээжилдэг гэж хэлж болно. Харин тархиныхаа хоёр тал бємбєлєгийг цээжлэх процессдоо идэвхтэй ашигласанаар оюуны чадвар эрс сайжирна.

ОЙ ТОГТООЛТЫН ЗАРЧМУУдЫН ТАЛААР

Сэтгэл судлаачдын тогтоосон ой тогтоолтын зарчмууд гэж байдаг. Эдгээр зарчмууд нь бидний ой тогтоолтын чанарыг тодорхойлдог бєгєєд эдгээрийг баримтлахад тусгай дасгал хийгээгvй ч гэсэн бидний цээжлэх чадвар vлэмж нэмэгдэнэ. Нэлээн олон зарчим байдаг учраас заримых нь талаар ярья.

Сэтгэл санаагаа удирдах

Аливаа мэдээллийг хvссэн цагтаа цээжлэхийн тулд хамгийн тvрvvнд сэтгэл санаагаа удирдаж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол хамгийн гол асуудал
Хvн бvхэн хэзээ нэгэн цагт, ямар нэгэн байдлаар сандарсан тохиолдол байдаг. Шалгалт шvvлэг єгєхєд сайн уншаагvйгээс эсвэл єєр ямар нэгэн шалтгаанаас болж мэддэг юмаа багш нарынхаа ємнє ярьж чадахгvй болчихдог. Мєн шинэ зvйлийг цээжилж чадахгvй тохиолдлууд ч байдаг. Тэгвэл бид тайвшрах дасгалуудыг хийснээр асар богино хугацаанд єєрийнхєє сэтгэл санааг эзэмдэх чадвартай болно.
Манайд бясалгалын олон урсгал орж ирсэнийг бид мэднэ. Тэд сэтгэл санаагаа ямар нэг зvйл дээр /цэцэг, лаа, амьсгал г.м/ тєвлєрvvлэн тайвшрах зорилготой байдаг. Тэгвэл “Сэтгэшгvй ухаан” тєвийн хичээл дээр тайвшрахын тулд аутогены бэлтгэлийг хийдэг. Энэ бол 1931 онд германы эрдэмтэн Г.Шульц гэдэг хvн зохиосон vгээр єєрийнхєє сэтгэл санаа буюу биеийг удирдах аргачлал юм. Г.Шульц Энэтхэгийн йогийн янз бvрийн бясалгалын урсгалууд, мєн 18, 19-р зуунд европод тvгэн дэлгэрч байсан месмеризм буюу ховсдох аргуудыг судалсан байдаг. Тэгээд хэрэв эмч хэн нэгэн хvнд vгээр vйлчилж, эдгээж чадаж байгаа бол тэр хvн єєрєє єєртєє эмчийн хэлж байгаа vгнvvдийг хэлээд єєрийгєє эмчилж яагаад болохгvй гэж? гэсэн асуултыг єєртєє тавьсан байдаг. Тэгээд єєртєє нєлєєлєх томъёоллыг гаргасан байдаг. Эцэст нь ховс буюу аутогены бэлтгэлийн vр дvнг харьцуулаад vзэхэд яг л адилхан байжээ. Худал vгийг мянга дахин давтвал vнэн болдог гэдэг. Тэгвэл бид єєртєє “миний ой тогтоолт хамгийн сайн, миний ой тогтоолт сайн байна” гээд байвал энэ тушаал далд ухамсарт маань шингэж бидний ой сайжрах vндэслэлтэй.
Нийт євчний 70-80% та бидний сэтгэхvйтэй холбоотой байдаг. Тийм учраас аутогены бэлтгэл хийж хэвшснээр євчнєє ч анагаах боломжтой.
Гэхдээ аутгогены бэлтгэл хийхэд анхаарах зvйл байдаг. Єєртєє итгэлгvй, аливаа зvйлийг байнга муугаар бодож тєсєєлдєг хvмvvс байдаг. Тэд ямар нэгэн зvйл хийж эхлэхээсээ ємнє “яанаа, би vvнийг чадахгvй шvv дээ” гэсэн итгэл vнэмшилтэй байдаг. Тэгээд ч тэдний ихэнх ажил бvтэлгvйтдэг. Vг гэдэг асар их хvчтэй учраас бид єєртєє сєрєг утгатай vг хэзээ ч хэлж болохгvй. Єєрийнхєє хийх боломжтой юу ч хийсэн “би чадна” гэж хийвэл амжилтанд хvрэх 100%-ийн магадлалтай байдаг. Yvнийг Г.Шульцын шавь Линдеман 1972 онд баталсан. Усан онгоцны сvйрлээс болж маш олон хvн амиа алдсан байдаг. Манайд ч гэсэн жил болгон цасан шуурганаас болж хэн нэгэн малчин малтайгаа салхинд туугдаж, амиа алджээ гэсэн гунигтай мэдээ сонсогддог. Харин тэр хvмvvс амьд vлдэх боломж байгаагvй юм уу гэдэг асуулт гардаг. Тэгвэл ямарч хvн сэтгэл санаагаа эзэмдэж чадвал амьд гарч чадна гэдгийг батлахын тулд Линдеман Атлантын далайг ганцаархнаа хийлдэг завиар 72 хоногийн турш туулж гарсан байдаг юм. Ингэх vед нь хоёр удаа далайн шуурга болж, хоёр удаа завь нь хємєрсєн ажээ. Гэсэн ч гэсэн тэр “би Атлантын далайг туулж чадна, миний явах зvг єрнє зvг гэж” єєртєє мянга мянган удаа хэлж, мэдэрч чадсаны vр дvнд энэ зорилгодоо хvрсэн тvvхтэй. “Би чадна” гэдэг vгийг єєртєє vргэлж хэлж хэвшвэл хэн ч, хэзээ ч зорьсондоо хvрэх боломжтой.

Тєсєєлєх чадвар

Ой тогтоолтын дараагийн зарчим бол тєсєєлєх. Зарим хvмvvс “би тєсєєлж чадахгvй байна” гэж хэлдэг л дээ. Харин зарим хvмvvс маш сайн тєсєєлдєг. Энэ нь бидний нас, боловсрол, мэргэжил, ертєнцийг vзэх vзэлтэй холбоотой.
Бvхий л мэдээллийг цээжлэхдээ тєсєєлєх хэрэгтэй. Дєнгєж мєлхєж эхэлж байгаа хvvхэд гартаа тааралдсан бvхнийг барьж амандаа хийдэг. Эсвэл нvдэндээ харагдсан бvхнийг барих гэж тvvн рvv тэмvvлдэг. Энэ бол бидний ертєнцтєй танилцаж байгаа хамгийн эхний алхамууд. Энэ бvх мэдээлэл бидний тархинд гvн бат хадгалагдан vлддэг. Тэгэхээр бид цээжлэх гэж байгаа мэдээллээ аль болох бодитойгоор дvрслэн тєсєєлєх хэрэгтэй.
Бид сайн тєсєєлж чаддаг бол энэ чадвар маань айдас, сэтгэлийн хямралтай тэмцэх маш хvчтэй хэрэгсэл болдог. Хvн бvхэн хэзээ нэгэн цагт загнуулж байсан. Аав ээж, багш нартаа “Чи хичээлээ хийхгvй байна. Чи ажлаа муу хийж байна” гэж загнуулх vе зєндєє байсан. Тэр vед сэтгэлийн гvнд бул хар чулуу хуримтлагдсан л байсан байх. Энэ бул хар чулууг тэр чигээр нь тээгээд явах уу? Эсвэл авч хаях уу? гэвэл vтэр тvргэн авч хаях хэрэгтэй нь ойлгомжтой. Тэгвэл яаж тэр ачаанаас салах вэ? Энэ бол маш амархан. Таны хажууд загнаж байсан хvн байна гэж тєсєєлєєд яг одоо тэр таныг загнаж байна гэж бодоорой. Магадгvй яг тэр єнгєрсєн явдлаа санаарай. Та бухимдчихсан, сэтгэлээр уначихсан байж байгаа. Гэтэл тэр загнаж байгаа хvн чинь бие нь жижигрээд ирж байна гээд тєсєєл дєє. Тэгээд эрэгтэй хvн байсан бол хоолой нь шингэрээд хvvхнийх шиг болон хувирч байна гэж тєсєєл. Эмэгтэй хvн байсан бол хоолойн бvдvvрээд эрэгтэй хvнийх шиг болж байна гэж бод доо. Дараа нь тэр алиалагч шиг єнхєрєєд, алиалаад явчихаж байна. Одоо бухимдлаа анрзаараарай. Тэр байна уу? Алга болсон байгаа биз? Таны инээд хvрч байгаа биз? Магадгvй аймшигтай харагдаж байсан тэр хvн хvvхдээс жаахан, муур шиг, хvvхэлдэй шиг болчихоод хvн загнаад байхдаа яадаг юм бэ гэж бодогдоно биз дээ. Тэгэхээр бид даргаасаа айхаа болчихдог. Яг энэ аргыг хэрэглээд vзэх хэрэгтэй.
Японд бас нэг ийм туршилт хийсэн юм байна л даа. Шалгалтанд орохынх нь ємнє шалгалт авах єрєєнд нь багшийнх нь макетыг тавьчихдаг гэнэ. Тэгээд нєгєє шалгалтанд орох гэж байгаа оюутнууд макетэн багшийгаа сэтгэл ханатлаа, айдас бухидмлаа арилтал зоддог. Тэгж єєртєє итгэлтэй болж байгаа юм. Иймэрхvv байдлаар бид ирээдvйд болох гэж байгаа шалгалтаа тєсєєлєєлєєд, би ерєєсєє айхгvй гэсэн итгэл vнэмшилтэй болох юм бол дарга нар чинь, багш нар чинь ч та нарыг загнаж чадахгvй. Яагаад гэвэл тэд загнахаасаа ємнє биднийг хараад: ”За энэ чинь надад загнуулчих хvн мєн vv? биш vv? Гэж дотроо бодсон, бодоогvй ч гэсэн дотоод ухамсарт нь ямар нэгэн мэдрэмж явж байдаг. Тэгэхэд нь та єєртєє итгэлтэй загнуулахааргvй янзтай зогсож байвал тэд таныг загнаж чадахгvй л болов уу.
Биеэ тоосон, ихэмсэг, сэргэлэн хvмvvс ажлаа байнга амжуулаад, хэнээс ч хараат бус яваад, ямар нэгэн газрын дарга, лидер болчихсон тохиолдол зєндєє байдаг. Тэгвэл дарга болох, лидер болох энэ чадвар бид бvгдэнд байгаа. Яагаад гэвэл, энэ хорвоод мэндлэхдээ бvгд адилхан нvцгэн л тєрдєг биз дээ. Харин магадгvй 10,20, 30 жилийн дараа зарим нь дарга болчихсон байхад зарим нь бvр архичин болчихсон явж л байдаг.
Амьдралыг аль болох єнгєтєй талаас нь харж чадаж байвал бид бvхэн ирээдvйгээ гэрэл гэгээтэйгээр тєсєєлєх бvрэн боломжтой.
Бид бvгдээрээ таван мэдрэхvйн эрхтэнтэй. Тэднийгээ цээжлэх процессдоо аль болох жигд оролцуулах хэрэгтэй. Бид хардаг, амтладаг, vнэрлэдэг, сонсдог, бас арьс булчингаараа мэдэрдэг. Мєн зургаа дахь мэдрэхvй бидэнд байдаг боловч бараг мартагдсан. Бидний элэнц хуланц болсон чулуун зэвсгийн хvмvvсийн мэдрэхvй маш сайн хєгжсєн байжээ. Яагаад гэвэл тэд байгальтайгаа ойрхон байсан. Бvх зvйлээ мэдрэхvйн эрхтэнvvдээрээ хvлээн авч байсан. Харин бид хvсвэл энэ чадвараа сайжруулах боломжтой. дасгалууд байдаг бєгєєд эдгээрийг хийгээд байвал ой тогтоолтоо vлэмж сайжруулах боломжтой.
Хvн болгонд тохиолдсон байдаг л даа. Хэзээ нэгэн цагт ямар нэг юмны vнэрийг vнэртэх ч юм уу амтлаад, ямар нэг дуу сонсоод энэ зvйлийг чинь хэзээ билээ дээ идэж байсан юм байна шvv дээ. Эсвэл энэ дууг чинь хэзээ нэгэн цагт сонсож байсан юм байна шvv дээ гэсэн дурсамжууд тєрдєг. Харин яг хэзээ вэ гэдэг нь тодорхойгvй байдаг. Энэ жишээнээс харахад бидний хэзээ нэгэн цагт мэдэрсэн ямар нэгэн зvйл дурсамжийг маань сэргээдэг нь тодорхой болж байна.
Бидний мэдрэхvйн эрхтнvvдийн “хамтын ажиллагааг” синестези гэдэг. Мэдрэхvйн эрхтнvvд нь мэдээллийг нэгэн зэрэг хvлээн авч боловсруулах чадвартай хvмvvс байсан бєгєєд тэд бусдаас хавьгvй сайн ой тогтоолт эсвэл єєр ямар нэгэн авъяас чадвартай байжээ. Жишээлбэл, ямар ч дисконы газар ая явахад гэрэлтvvлэг нь аяныхаа хэмнэлд тохирч єнгєє єєрчилж байдаг. Энэ єнгєт хєгжмийг анх Оросын хєгжмийн зохиолч Скрябин зохиосон юм. Тэр хvн ямар хvн байсан бэ гэвэл аяыг єнгєний мэдрэмжээр хvлээж авдаг. Ямар ч дуу авиа тvvнд єнгєтєй харагддаг байжээ.
Ой тогтоолтын гайхамшиг болсон С.Шерешевский гэдэг хvн ЗХУ-д 20-р зуунд амьдардаг байсан. Тэр хvний ой тогтоолтонд ямар ч хязгаар байгаагvй учраас тэр 50, 100, хэд л бол хэдэн vг, тоо цээжлэх чадвартай байжээ. Мєн цаг хугацааны хувьд ч гэсэн тvvний ой тогтоолтонд хязгаар байгаагvй. 10.15 жилийн дараа тэр хvнээс 10.15 жилийн ємнєх зvйлсийг асуухад хариулж чаддаг байжээ. Та тэдэн оны, тэдэн сарын тэдэнд хэдэн цагт юу хийж байсан бэ гэж асуухад тэр жаахан бодолхийлснээ: “Аа тийм, 15 жилийн ємнє тантай энэ єрєєнд сууж байсан. Та тэгэхэд тийм єнгийн хувцас ємссєн байсан. Тэгээд надад ийм ийм vг хэлж байсан шvv дээ гэж 15 жилийн ємнєх бvх vгийг бvгдийг нь эхнээс нь аваад дуустал хэлж чаддаг байсан ажээ. Тэр хvний онцлог нь ой тогтоолтын гайхамшигт урлагийн эзэмшсэнд оршиж байсан. Шерешевскийн сургуульд нэгдvгээр ангиас нь эхлээд ой тогтоолтын урлагийн заадаг байжээ. Мєн тvvний мэдрэхvйн эрхтэн нь жигд хєгжсєн байдаг. Нэг удаа сэтгэл судлаач Выготский тvvнтэй хамт байж байгаад:
- Та сургуулиасаа гэр хvртлэх замаа олох уу? гэсэн чинь.
- Ололгvй яахав. Энэ хашаа бохир амттай хар ногоон єнгєєр будагдчихсан байна шvv дээ гэж хэлжээ. Мєн нэг удаа гудамжинд явж байгаад худалдагчаас цэцэг авах гэсэн чинь авч чадаагvй гэдэг. Яагаад гэвэл тэр худалдагчийн амнаас гарч байгаа vг нь муухай бохир єнгєтєй байсан гэдэг.

Ой тогтоолтын дараагийн зарчим буюу нийлэмжийн зарчим

Бидний цээжилж байгаа бvхэн хоорондоо уялдаа холбоотой. Бидний мэддэг зvйл хvлээн аван цээжилж байгаа мэдлэгтэй холбогддог. Нэгдvгээр ангийн сурагч эсвэл нэгдvгээр курсын оюутан эхэндээ юу ч мэдэхгvй байснаа хоёр гурван жилийн дараа суурь мэдлэгтэй болсны дараа vзсэн хичээлтэйгээ холбоотой шинэ материалыг маш амархан хvлээн авч, цээжлэх чадвартай болсон байдаг.
Аливаа зvйлийг сайн цээжилж суръя гэвэл цээжлэх гэж байгаа зvйлээ єєрийнхєє мэддэг мэдлэгтэйгээ ямар нэгэн хэлбэрээр холбож чаддаг байх хэрэгтэй. Дийлэнх хvмvvс єєрийн мэдэлгvй ямар нэгэн байдлаар ингэж чаддаг. Тухайлбал, утасны дугаар цээжлэх ч юм уу эсвэл хэн нэгнийг нэрийг цээжлэхдээ хvссэн хvсээгvй таньдаг хvнийхээ нэр, мэддэг утасны дугаар, он эсвэл тэмдэглэлт vйл явдлын он тоололтой зvйрлvvлэн цээжилдэг. Энэ чадвараа vргэлж хэрэглэж хэвшвэл бидний ой тогтоолт vлэмж сайжрах нь ойлгомжтой.

Дараагийн зарчим бол хэтрvvлэг

Хэтрvvлэг гэж юу вэ? Бидний сэтгэл хєдлєлтєй ямар нэгэн байдлаар холбоотой байдаг єдєр тутмынхаа ажлаа илvv сайн цээжлэхийн тулд сэтгэл хєдлєлєє аль болох идэвхтэй оролцуулах хэрэгтэй. Ингэж чадвал мартагдахааргvй цээжлэгдэнэ. Хамгийн амархан мартагддаг зvйл гэвэл сонирхолгvй хичээл. Уншаад байдаг л байдаг, уншаад л байдаг тэгээд нэг мэдэхэд унтчихсан байдаг.
Тєсєєлєєд vзье л дээ магадгvй бидний цээжлэх гээд байгаа мэдээлэл бодитой зvйл гээд бодчихоё. Бид бvгдээрээ л хvvхэлдэйн кинонд дуртай байсан. Хvvхэлдэйн кинонд амьгvй зvйл амилаад явж байдаг. Єєрийн гэсэн зан ааш, араншинтай болсон байдаг. Бидний тэр цээжлэх гэж байгаа зvйл маань яг иймэрхvv байдлаар амилсан байвал бvрэн боломжтой биз дээ. Яагаад гэвэл бид энэ бvхнийг тєсєєлж байгаа. Бидний тєсєєлєлийг хэн ч барьж чадахгvй. Бид хvссэн бvхнийгээ тєсєєлєх чадвартай.

Эсрэг хvйстэнтэй буюу секстэй холбоотой зvйл амархан тогтоогддог гэсэн дараагийн зарчим

Питер Равена гэдэг эрдэмтэн 1491 онд «Феникс» гэдэг номондоо: “Залуу минь, та ямарваа нэгэн зvйлийг цээжлэхийг хvсвэл эсрэг хvйстэнтэйгээ дуртай vйлдлээ хийж байна гэж тєсєєлєєд, тэр vйлдэлтэйгээ цээжлэхийг хvссэн мэдээллээ холбон цээжлээрэй” гэж зєвлєсєн байдаг. Эмэгтэйчvvд нь ямар нэгэн мэдээллийг цээжлэхийн тулд эрчvvдтэй холбож, эрчvvд нь эмэгтэйчvvдтэй холбож цээжлэх юм бол илvv амархан тогтоогддог гэсэн зарчим байгаа юм.
Гадаад vг цээжлэхдээ ямар нэгэн хvнтэй холбож цээжлэх хэрэгтэй.
Жишээ нь, муухай vгнvvдийг бодъё. Та бидний дайсан, хамгийн дургvй хvн хажууд сууж байна гэж тєсєєлєєд «бос суу», «бос суу» гээд удирдаж байгаа мэтээр тєсєєлєх юм бол хvссэн хvсээгvй ямар нэгэн сэтгэлийн таашаал хvртэнэ. Эмч болчихсон байна гээд тєсєєлєєд, хvнд хагалгаа хийж байна, хэвлийг нь зvсээд дотоод эрхтэнvvдийг нь нэг нэгээр нь нэрлээд байна гэж тєсєєлсєн ч болно.

Ой тогтоолтоо байнга цэнэглэвэл тэр маань хvссэн хvсээгvй сайжирна. Яагаад гэвэл бидний цээжлэх явдал бол ажил, энэ бол дадал. Бид нэгдvгээр ангидаа ороод уншиж, бичиж сурдаг. Харамсалтай нь манайд тєдийгvй дэлхийн боловсролын системд цээжлэх дадлыг эзэмшvvлэх тал дээр ерєєсєє анхаардаггvй. Магадгvй бид нэгдvгээр ангидаа цээжлэх дадлыг эзэмшчих юм бол бидний оюуны хєгжил эрс хурдацтай болж, 11 жилийн дотор сурах юмыг хэдхэн жилийн дотор сурч суут хvмvvсийн эгнээнд орох єргєн боломжтой. Тєсєєлєх чадвар, бидний сэтгэлийн хєдлєл маань суутнуудын чадвар гэж ойлгож болно.

Эйнштэйн єєрийнхєє нээлтийн яаж хийсэн бэ? Тэр та биднээс юугаараа ялгаатай юм бэ? Таван нас хvртлээ ярьж чаддаггvй, нэлээд тааруу сурдаг. Патентын товчооны жирийн ажилтан байсан. Харин тvvний хамгийн гол чадвар тvvний сэтгэлгээний хэлбэрт оршиж байжээ. Тэр тєсєєлєх чадвар, тєсєєлєх сэтгэлгээнийхээ тусламжтайгаар Харьцангуйн онолоо нээсэн байдаг. Тэр тєсєєлж, бvх зvйлийг бодитойгоор мэдэрч сэтгэдэг байсан.
Хvний сэтгэлгээий хэлбэр амжилтын vндэс болдог. Амжилтанд хvрсэн дэлхийн 500 хvнээс Наполеон Хилл судалгаа авсан байдаг. Мэдээж лидерийн сэтгэл зvйн онцлог шинжvvд ихэнхэд нь байсан. Гэхдээ тэд бvгдээрээ мэдрэмж, мэдэрхvйгээ маш сайн ашигладаг, зєн совиндоо итгэдэг байсан ажээ.

Марталт

Бид хvссэн хvсээгvй цээжилсэн зvйлээ мартдаг. Зарим хvмvvс: “Би хvссэн бvхнээ цээжлэх албагvй. Тархины ачаалал ихэснэ гэдэг. Энэ бол худлаа. Бидний тархины багтаамж асар их учраас хэзээ ч шавхагдахгvй.
Канадын мэдрэлийн мэс засалч У.Пенфилд 20-р зууны 70 аад оны vед татаж унадаг /эпилепси/ євчтэй хvмvvсийн тархин дахь уналтын голомтыг авах мэс засал хийдэг байсан. Тэдний чамархайн хэсэгт нь зvvгээр хатгаад тог залгахад тэр євчтєнvvд єнгєрсєн амьдралынхаа дурсамжуудыг маш тод, яг одоо болж байгаа юм шиг санаж чаддаг байсан юм. Нэгэн євчтєний дурсамжаас нь сонсоход: “Тэр дурсамжиндаа хvvхэд насандаа очсон байсан бєгєєд тэр vеийнхээ vйл явдлыг яг одоо болж байгаа юм шиг санаж байжээ. Дурсамжинд нь орой болж, ээж нь: “Миний хvv хоолоо ид” гэж дуудаж, нєгєє хvvхэд гэртээ ороход ээж нь ширээн дээр хоол хийгээд тавьсан байжээ.

Бид хэзээ нэгэн цагт хоромхон зуур харах сонсох мэтээр мэдэрсэн бvхнээ тогтоодог. Тэр бvх дурсамжууд бидний тархинд хадаглагдаж байдаг. Гагцхvv тэдний ихэнхийг эргэн санаж чаддаггvй. Харин сэтгэл санаагаа удирдах тусгай дасгалууд хийж сурвал санахыг хvссэн дурсамжаа сэргээн санах боломжтой.
Бидний оюун ухаан гэдэг бол гайхамшигтай зvйл. Гагхvv бид тэрийг бvрэн ашиглаж чаддаггvй. Хvсвэл vvнийг яаж ч хєгжvvлэх боломжтой. Энэ жишээг 1991 оноос хойш Англид явагдаж байгаа Дэлхийн дээр ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн дээрээс харж болно. Тэр тэмцээнд оролцогчид ихэнх нь жирийн хvмvvс байсан бєгєєд тэд єєрсдийгєє гайхамшигт хэмжээнд хvртэл хєгжvvлж чадсан байдаг. Ой тогтоолтын спортын тамирчид vг, тоо, тvvхт он тоолол, хvний нэр нvvрийг хэдэн зуу мянгаар нь цээжилж чаддаг. 2005 оны 8 сарын 13-с 15-ны хооронд Оксфордод энэ жилийн Ой тогтоолтын спортын аварга шалгаруулах тэмцээн явагдана
Манайд ч гэсэн Ой тогтоолтын спортын vндэс тавигдсан бєгєєд “Сэтгэшгvй ухаан” сургалтын тєвийн дэргэдэх “Дээд Оюун” клубын гишvvд энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа билээ. Энэ клубын гишvvд 2005 оны 5 сарын 28, 29-нд Монголдоо Ой тогтоолтын анхны тэмцээнийг явуулсан юм. Уг тэмцээнд 100 vг, 100 тоо сонсож, харж, 45 хvний нvvр царай, 1 багц хєзєр /52 ширхэг/ цээжилж єрсєлдсєн. Нэг нэгж мэдээллийг цээжлэх хугацаа 5 секунд байсан бєгєєд 100 тоо эсвэл vгийг 500 секунд буюу 8 минут 20 секундэнд цээжилж байв.