Сайхан

Таныг амьдралд гайхамшигтай хүн болгодог гурван зүйл *нөр хөдөлмөр *чин сэтгэл* амжилт

This is default featured post 2 title

Алтан гарьдын зулзага Дэвээд дэвээд гэтлэшгүй Аралт тэрэгний хурд Давхиад давхиад туулашгүй Хөх Монгол нутаг минь Хүү наддаа сайхан даа

Oirad Mongolian peoples

Mendut, dear brothers and sisters,I am Mongolian Oirad, Dorbet from Uvs province, Western Mongolia.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Basi

Таныг амьдралд гайхамшигтай хүн болгодог гурван зүйл *нөр хөдөлмөр *чин сэтгэл* амжилт

Wednesday, December 14, 2011

PHP хэлний нууцлал хамгаалал

Өнөөдөр та бүхэндээ дэлхийн хамгийн түгээмэл скрипт хэл болох РНР-ын хамгаалалтын талаар бичье.
Эхлээд хэрхэн хамгаалах талаар ярьхаас өмнө PHP скрипт гэж юу болох талаар товч дурьдаад түүний сул талууд болон хэрхэн хамгаалалт хийж болох талаар бичье.
PHP скрипт хэлний танилцуулга
РНР бол Hypertext Preprocessor /Personal Home Page/ гэсэн үгийн товчлол юм. РНР бол өргөн тархсан, платформ хамааралгүй, HTML холилдсон сервер талын вэб програмчлалын хэл юм. Өнөөдөр дэлхий дээр веб сайтуудын бараг 90% нь энэ скрипт хэл дээр бичигдсэн байна. Энэ тоо таныг уншиж байх энэ хооронд өссөөр л байгаа.

РНР-ийн давуу талууд гэвэл сурахад амархан, C хэлтэй бичиглэлийн хувьд төстэй мөн олон төрлийн функцуудээр хангагдсан (3000 орчим бэлэн функцтэй), уян хатан, хурдан ажилладаг, олон програмчлалын хэлүүдтэй хамтран ажиллах боломжтой, маш олон төрлийн Database буюу өгөгдлийн сантай харицан ажиллаж чаддаг ж.н : MySQL, Oracle, SQL, PostgreSQL, mSQL, SyBase, Access гэх мэт мөн олон төрлийн протоколуудтай харицан ажиллах боломжтой IMAP, SNMP, NNTP, POP3 , HTTP гэх мэт маш сайн сервер талын програмчлалын хэл юм.

PHP сул тал
  • РНР нь нээлттэй эх кодтой учир хэн нэгэн РНР-ээс алдаа олох юм бол тэрийгээ засагдахаас өмнө дутагдалтай талыг нь ашиглаж хакердаж болно.
  • Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл дотроос HTML код, PHP script болон MySQL илэрхийллийг сайн шүүгээгүйгээс болж хакдуулах аюултай байдаг.
  • Address bar-с өгөгдөл шууд авахыг зогсоох хэрэгтэй. Энэ нь хакерууд address bar-р дамжуулж нэвтрэх, өгөгдлийн санг устгах зэрэг боломжийг олгодог.
  • Нууцлалыг сайн хийхгүй бол Session-ыг алдвал хакдуулах боломжтой.
  • PHP-ийн үндсэн тохиргоонд алдааны мэдээллийг харуулдаг учир хакерыг мэдээллээр хангах аюултай байдаг.
  • Хамгийн гол нь хувьсагч болгоныг ямар нэгэн халдвартай өвчтөн мэтээр үзэж кодоо бивчэл сайн.
  • PHP үндсэн тохиргооны анхны утга нь сул тал нь болж өгдөг. Үүнийг тохируулж чанаржуулах шаардлагатай.
     
Хамгаалалт хэрхэн хийх
  • Оруулж буй өгөгдлийг шалгах
Хэзээ ч хэрэглэгчийн оруулж буй өгөгдөлд итгэж болохгүй. Таны веб сайт руу зочилж буй хэрэглэгчдийг бүгдийг нь хакер мэтээр санаж кодоо бичих шаардлагатай. Жишээлбэл энэ код дээр авч үзье.

$month = $_GET['month'];
$year = $_GET['year'];
exec(“cal $month $year”, $result);
print “<PRE>”;
foreach ($result as $r) { print “$r<BR>”; }
print “</PRE>”;

Энэ кодонд хэрэглэгчийн оруулсан утгыг Unix cal командаар боловсруулж утгыг хэвлэнэ. Хэрэв хакер үүнийг ашиглаж сар жилийн оронд “;rm -rf *” гэж оруулж өгвөл таны веб дэх сар болон жилийн мэдээллийг устгана. Үүнээс сэргийлж оруулж буй өгөгдлийг шалгах шаардлагатай.

$month = $_GET['month'];
$year = $_GET['year'];

if (!preg_match(“/^[0-9]{1,2}$/”, $month)) die(“Bad month, please re-enter.”);
if (!preg_match(“/^[0-9]{4}$/”, $year)) die(“Bad year, please re-enter.”);

exec(“cal $month $year”, $result);
print “<PRE>”;
foreach ($result as $r) { print “$r<BR>”; }
print “</PRE>”;

  • Хэрэгэлэгчдийн хандах эрхийг хуудас болгон дээр шалгах
Хэрэв ямар нэгэн байдлаар энгийн хэрэглэгч админы хэсэгт орвол тохиргооны файлыг өөрчлөх, дэлгэцэнд гарч буй мэдээлийг өөрчлөх боломжтой болох учир хуудас бүрд орох болгонд нь session-г нь шалгах хэрэгтэй. Бас админы хандах хэсэгт IP хаягыг нь шалгаж нэвтрүүлдэг бол бүүр сайн.

Доорх байдалтай вебийнхээ бүтцийг хйиснээр apache сервер дотроо эдгээр директор руу хандах эрхийг нь хааж болно.

/home
    /httpd
        /www.example.com
            .htpasswd
            /includes
                cart.class.php
                config.php
            /logs
                access_log
                error_log
            /www
                index.php
                /admin
                    .htaccess
                    index.php

  • Session ID Protection
PHP веб сайтын нэг том асуудал бол Session ID-г хулгайлах явдал юм. Session нь хэрэглэгч бүрийн хувьд үүсдэг ба хэн нэгэн админы ч юмуу өөр хэрэглэгчийн Session ID-г мэдвэл тэр хүний мэдээллийг харах засах боломжтой юм. Хэрэв та session хувьсагчийн нууц үгийг хадгалах бол хоосон нууц үг оруулахыг хэзээ ч зөвшөөрч болохгүй ба нууц үгийг SHA1() болон md5() зэрэг encrypt-р шифрлэх ёстой.

if ($_SESSION['sha1password'] == sha1($userpass)) {
// do sensitive things here
}

  • Cross Site Scripting (XSS)
Хэрэглэгчийн оруулсан өгөгдөл дотор Javascript явж байвал xss гэж үзнэ. Веб хуудас дээр хэрэглэгч HMTL бичиглэл (жишээ нь < болон > орж байгаа эсэх ) мөн HTML тэмдэгт оруулж байгаа эсэхийг шалгах шаардлагатай.

Хэрэв хэрэглэгч HTML кодтой өгөгдөл оруулбал дэлгэцэн дээр өөр мэдээлэл гарах зэрэг алдаа гарч болно. Гэхдээ зарим тохиолдолд хэрэглэгчдийг html өгөгдөл оруулахыг зөвшөөрөх тохиолдол гарна. Үүнийг зогсоохын тулд оролт дотор <script> -гэсэн маягийн зүйл байгаа эсэхийг шалгаж болно. Үүнээс сэргийлэхийн тулд хэрэглэгчийн оруулж байгаа өгөгдлийг PHP-ийн htmlspecialchars функцээр шалгах хэрэгтэй.

  • Алдааны мэдээллийг нуух
PHP тохиргооны php.ini файлд байх display_errors–ын утыг “0″ болгох ө.х таны кодон дахь ямар нэг алдаа, өгөгдлийн сантай холбогдоход гарах алдаа зэрэг нь хэрэглэгчийн browser дээр гардаг үүнийг харуулахгүй байх. Мөн error_log –ийн утгыг “1″ болгох. Эдгээр тохиргоо нь зөвхөн наад захын л зүйл учраас цааш нь тохиргоонуудыг сайн хийж өгөх хэрэгтэй.

  • PHP.ini файлыг тохируулах
Энэ файлын анхны утга стандарт хэлбэрээр байдаг учир хамгаалалтыг сайжруулахын тулд зарим тохируулгыг өөрчлөх шаардлагатай байдаг. Та php хувилбараа шинэчилсэн ч php.ini файл нь шинчлэгддэгүй учир нэг удаа тохируулгаа сайн хийх хэрэгтэй. phpinfo() функцийг хаах энэ нь php-ийн талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл байдаг учир хакер энэ мэдээллийг авбал маш хялбар хакедах болно.

Дараах тохиргоонууд нь php-г илүү хамгаалалтай болгодог:
  1. register_globals: Энэ нь анхны утга нь on байдаг ба үүнийг off болгох
  2. safe_mode: ”on” болгох. Локал системийн файл руу зөвшөөрөлгүй хандалтыг хаана. Энэ нь on байвал систем дээрх файлуудыг зөвхөн унших горимд оруулдаг.
  3. disable_functions: Энэ тохиргоог зөвхөн php.ini файлд хийж өгнө. Энэ нь PHP-г installation хийхэд функцуудыг жагсаалтыг идэвхгүй болгодог. Энэ нь зөвшөөрөлгүй функцыг ажиллуллахыг хориглодог.

Tuesday, March 15, 2011

Баруун Монгол буюу Ойрадууд 20-р зууны эхэн үед

Улаангом хот
Ховд хот

1920-оод оны Ховдын хязгаар
Хорьдугаар зууны эхэн үед Ар Монголын Баруун хязгаар Хаант Орос, Манж Чин улсын ашиг сонирхолын бүс нутаг болон хувирч, нэг талаас Хаант Орос Тагнын болон Ховдын хязгаарт эдийн засгийн нөлөөгөө тогтоохыг эрмэлзэж, нөгөө талаас Манж-хятадууд урьдын эзэгнэсэн байдлаа хэвээр хадгалахыг хүсч байлаа. Тагна Урианхайд Оросын худалдаа ноёрхож, цаашлан Ховдын хязгаарт байдал иймэрхүү хандлагатай болох үед Манжууд сая нэг сэхээ авч хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь 1907 онд Алтайн өвөрт байрлалтай Шар сүмд амбан сайдын газар байгуулж, Ховдын хязгаараас нэг хэсэг газар, хүн ардыг таслан авч Алтайн хязгаар гэдгийг байгуулсан байна. 1911 онд байгуулсан Богд хаант Монгол улсад даяар монголчууд уван цуван харьяалагдахаа илэрхийлж байсан тэр үед 1912 оны зун Ховдын хязгаарын Дөрвөд 3, Хойд 2, Баяд 11, Захчин 2, Алтайн урианхай 7, Торгууд 2, Хошууд 1, Өөлд 1, Мянгад 1, бүгд 30 хошуу Ойрад монголчууд тулгар төрдөө дагаж орохоор өргөдөл гаргаж, өргөдлийг Богд Жавзундамбаас ёсоор болгож байжээ.
Гурав тасраад байсан Баруун хязгаар гурван улсад хуваагдаж 1915 оны Хиагтын Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрээр баталгаажсан нь Ойрадууд нутаг хошуу салж нийлж, нааш цааш нүүдэллэх бас нэгэн зовлон эхэлжээ. Тагна Урианхайн хязгаар Оросын нөлөөнд орж, Алтайн хязгаар Дундад Иргэн улс(Хятад)-ын мэдэлд орж, Ховдын хязгаар Хаант Монгол улсын харьяанд үлджээ. Алтайн хязгаар буюу Алтайн өвөр Хар Эрчис, Хөх Эрчис голын сав газар Шар сүмийн хамтаар Хятадын мэдэлд орсон нь Алтайн урианхай, Торгууд, Хошууд нарыг хоёр газарт харьяалалтай болгож, Ховдын хязгаарын ойрадуудыг хуваагдан сарнихад хүргэж байв. Ховд хязгаар дахь Хаант Оросын идэвхтэй бодлого дэлхийн дайн, улмаар 1917 оны Октябрийн хувьсгалаас шалтгаалж эрч хүчгүй болсон байхад Хятадын худалдаа, эдийн засгийн нөлөө 1915 оноос улам хүчээ авчээ. Дундад Иргэн улс (Хятад)-аас Монголчуудын талаар явуулж байсан бодлогоо 1913 оноос нилээд идэвхжүүлж, ялангуяа Ховд хязгаарыг Оросын нөлөөнд оруулахгүй, мөн Хүрээний Засгийн газарт захируулахгүй байх талаар цэргийн болон дипломатын бодлого явуулсан юм. Цэргийн бодлого нь 1912, 1913 онд Алтайн нурууны Цагаан Түнгэний Улаанхайрхан гэдэг газар ихээхэн хэмжээний цэрэг байрлуулж, энэ орчим сэргийлэн сууж байсан Хатанбаатар Магсаржавын цэрэгтэй ширүүн тулалдааныг үе үе хийж үр дүнгүй байдалд хүрсэн байв.
Харин өөртөө татах янз бүрийн арга мэхээр, Тухайлбал Дөрвөд, баядын нөлөө бүхий ноёдын Манжийн үед авч байсан цалин пүнлүүг нөхөж олгох, өөрийн үнэнч ноёдоор дамжуулан бусдыг ятгаж ухуулах, айлгаж сүрдүүлэх зэрэг арга мэх хэрэглэсэн боловч бас л үр дүнгээ өгсөнгүй. Ховдын хязгаарын Ойрад монголчууд Халх монголчуудын хамтаар тулгар улсаа сэргээн бэхжүүлэх, тусгаар тогтносон Монгол улсаа цогцлоон бадруулах нэгэн хүсэл эрмэлзэлтэй 1920-оод оныг угтсан юм. 1919 оноос Гадаад монголын бусад аймаг хошуудын нэгэн адил Хятадын гэмин, Оросын цагаан цэргийн түрэмгийлэлд өртсөөр 1921 он хүрэв. 1919 оноос Ховд хотод Хятадын төлөөний сайдыг хамгаалсан хятад цэргийн хороо байрлаж бүс нутгийг хяналтандаа байлгаж байв. Харин 1920-оод оноос Оросын цагаан намын цэрэг Орос, тувагийн нутгаас уван цуван ирж, дөрвөдийн хошуу тамгын газраас агт уналга, хоол хүнс албадан гаргуулж 1920 оны намар Ховд хотод буй хятадуудыг хөөн зайлуулж эзэн суужээ. Ийнхүү энэ Ховдын хязгаарын ард олон гадаадын зуйгуул дээрэмчдийн сүр дор хуваарьгүй алба гувчуур төлж, зүдэрч зовох нь өдрийн өнгө болж байжээ. Энэ байдлыг дэвшилт үзэлтэй Дөрвөдийн ноёд тэргүүлэн, Ховдын хязгаарын олон угсаатны доторх Дөрвөдийн тэргүүлэх байр суурь, жин нөлөөгөө тооцон, арга замууд сүвэгчилэн эхэлжээ. Энэ нь тухайн цаг үеийн нөхиөл байдал, шинээр бий болж байсан улс төрийн орчинтой ижилсэн хэрхэн амжилтанд хүрсэн түүхийг тодруулан хэлье.
Баруун Монголын Ардын Засгийн газар байгуулагдсан нь...
1921 оны III сард Хиагтад Ардын Түр Засгийн Газар байгуулагдсан явдал Баруун хязгаарын нийгэм, улс төрийн цаашдын хөгжлийн хандлагад шинэ нөхцлийг авчирлаа. Хиагтын АТЗГазар нь юуны өмнө Монгол оронд орогнож байсан гадаадын цэргийг нутгаасаа хөөн гаргаж, Монгол улс даяар өөрийн хяналтыг тогтоох явдал байсан юм. Ийм учраас Монголын хязгаар нутгуудад шинэ Засгийн газрын бодлогыг танилцуулах зорилгоор Монголын баруун, зүүн, Тагна хязгааруудад элч төлөөлөгч явуулсан байна. Дөрвөдийн (Ховдын) хязгаарт ажиллах төрийн түшмэлээр Ц.Хасбаатар, Ц.Ламбадорж, Өлзийханд нарыг томилжээ. Тэд Зөвлөлт Орос улсын нутгаар нэг cap гаруй аялж, 1921 оны V сарын эхээр Хөшөө модонд иржээ. Хөшөө модноос тэд Улаан байшинт буюу одоогийн Баян-Өлгийн Цагааннуурын орчмоор Дөрвөдийн хязгаарт нэвтэрч юуны өмнө нутгийн ард иргэд болон нөлөө бүхий ноёд түшмэдтэй уулзаж, ухуулан таниулах ажлаа амжилттай эхэлсэн байна. Улаанбайшинтад байхдаа Харуулын занги, залан нараар зуучлуулан Дөрвөд Далай ханы дүү Цэвээн гүн, Төгсбуянтын хүрээний Да лам Молом нартай уулзаж хэлэлцээ хийжээ. Ц.Хасбаатар нартай ЗОУ-аас К.К.Байкаловын отрядад комиссараар томилогдсон Сибирийн алдарт партизан Широких Полянский Зөвлөлтийн улаан цэргийн офицер шар Намсрай буюу халимаг Никитин, КИМ-ийн Нацов нар цуг байсан юм.
Энэ уулзалтын үеэр дөрвөдийн Сайн заяатын баруун, зүүн хоёр гарын чуулган дарга хан, чин ван нарт АТЗГ-аас яаравчлан илгээсэн бичгийг гардуулж өгчээ. Уг бичигт МАН, АЗГ-ын бодлогыг тайлбарлаж, баруун хязгаарт буй цагаантан, гэмингээс газар орноо швэрлэх, амар тайван болгоход АТЗГ-ын төлөөлөгч Дамбадорж, Хасбаатар нарт туслахыг уриалсан байна. Уриалгыг Дөрвөдийн зүүн, баруун гарын ноёд нилээд хугацаатай хэлэлцэн, цагийн байдал үнэлэлт шинжилгээ өгч, эцэстээ дэмжиж, харьяат аймаг, хошуудаас цэрэг эр мөн агт морь, уналга, ачилга, шүүс гаргахаар болжээ. Юуны өмнө Зүүнгарын чуулган буюу Далай ханы хошуу, Арван баядын хошуунаас 300 эр цэргийг захирагч Тогтох, Дагдан нарын удирдлага дор цуглуулсан байна.
АТЗГ-ын төлөөний түшмэл Дамбадорж нараас хязгаар нутагт орогнож буй гэмин цагаантны байр байршил, тэдний хүчин чадал, нэмэгдэн ирэх цэргийн тухай судлахын хамт Ховдын хязгаарт АТЗГ-ын хяналтыг тогтоох ажлыг голлон анхаарч, баруун хязгаарын олон хошуудыг шинээр байгуулагдах Ардын эрхт Монгол улсад нэгтэх явдлыг чухалчилж байлаа. Ийм учир ухуулж таниулах, итгүүлж үнэмшүүлэх ажлыг өргөнөөр зохиожээ.
Эдгээр арга хэмжээний үр дүнд 1921 оны VII сарын 25-27 ны үед одоогийн Увс аймгийн Түргэн сумын Мөст хэмээх Төгсбуянтын хүрээний ойролцоо газар орон нутгийн дэвшилт үзэл бодолтой хүмүүс, гол нөлөө бүхий ноёдууд болон АТЗГ-ын төлөөлөгчдийн хамтын хүч дэмжлэгтэйгээр Ховд хязгаарын Их хурал хуралдсан байна. Мөст хэмээх газар нь байгалийн үзэсгэлэнт газар болох төдийгүй, хэзээнээс дөрвөдийн голлох ноёдын зуслангийн нутаг юм. Зуны цагт сэрүүхэн энэ газарт далай хан, Зоригт ханы орд өргөө ойрхон буудаг тул Сайн заяатын чуулганыг хуралдуулах боломжтой тул урьд өмнө нь голчлон энд чуулган чуулж иржээ. Улс төрийн түүхэн үйл явц яг энэ мөчид тохиосноор Мөст хэмээх газар Баруун монголчуудын сэтгэл зүрхэнд мөнхөрөх тавилантай байжээ. Хурлаас Баруун Монголын Ардын Засгийн Газрыг байгуулж, Баруун Монголын Ардын Засгийн газрын Тэргүүн даргад Бат-Ерөөлт, Үнэн сүсэгт Төгс хүлэг Дөрвөд Далай хан Түмэндэлгэржавыг, Засгийн газрын Дэд даргад Дөрвөдийн Үнэн Зоригт хан Содномжамцой нарыг томилжээ. Засгийн Газрыг гурван яамтай байхаар тогтож, Дотоод хэргийн яам - Тус яамны сайдаар Ховдын хэрэг шийтгэх яамны сайд гүн Аюурзаныг, орлогчоор Ц. Дамбадоржийг, Гадаад хэргийн яам - Тус яамны сайдаар Төгсбуянтын хүрээний Да лам Молом, түүний орлогчоор буриад Нацагийг, Цэргийн яам - Тус яамны сайд бөгөөд цэргийн жанжнаар Ц.Хасбаатар, дэд сайдаар баядын ван Самданг тус тус томилжээ.
Ховд хязгаарын олон ноёд нэгдэн нийлж хязгаар нутгийнхаа хувь заяаны төлөө анхаарал тавих болсон явдал Монголын ард түмний үндэсний ухамсар сэргэж, гадаадын цэргийн эрхтнүүдийн дур зоргоороо эрээ цээргүй аашлан харгис түрэмгийлэл үйлдэж байгааг дээр дооргүй жигшин зэвүүцэж байсны нэг илрэл юм. Баруун Монголын Засгийн Газрын эн тэргүүнд хийж эхлэх асуудлууд гэвэл, Нэгдүгээрт, Цагаантны тэнэмэл цэргүүдийг тус хязгаараас хөөж гаргах, иймээс харьяат хошуудаас цэрэг татаж цэргийн отряд байгуулах, Хоёрдугаарт, Баруун Монголын Ардын түр Засгийн Газрын зорилго, чиглэлийг ухуулан таниулж өргөн олноос дэмжлэгийг хүлээх, Гуравдугаарт, Тус хязгаарт өрнөж буй улс төрийн үйл явцтай холбогдон Хүрээний Ардын Засгийн Газартай холбоо тогтоож ажиллах зэрэг болно. Баруун Монголын Засгийн Газраас 1921 оны VIII сарын 2-нд тус хязгаарын өргөн олонд хандаж тунхаг гаргасан байна. Тунхагт баруун Монголд хуучин засгийг халж, Ардын эрхт засаг төр тогтсоныг зардан мэдэгдээд, «...бидэнд хувьсгалын тугийг өргөн мандуулж босон тэмцсэн Халхын хөдөлмөрчид туслахаар ирлээ...» гэх зэргээр өгүүлж, шинээр өрнөх улс төрийн үйл явдалд идэвхтэй оролцохыг уриалсан байна. Баруун хязгаарт гадаадын капитал нэвтрэн орох явдал багасаж, бараа материалын гачигдал үүсэж, тэр хоосон орон зайг нөхөж чадаагүйгээс ард олны өргөн хэрэглээний бараа маш ихээр дутагдаж байлаа. Мөн цэрэг дайны хөлд аж ахуй хохирч, өргөн олны сэтгэл санаа тун тогтворгүй байсан юм. Ялангуяа ноёд, ван, гүнгүүдийн хувьд санхүүгийн ямар нэгэн дэмжлэгтүй хэцүү байжээ. 1920-оод оноос цагаантнууд Баруун хязгаарт нэвтрэн орсноос орон нутгийн байдал тун төвөгтэй болж байлаа.
Оросын нутгаас шахагдан гарсан Кайгородов, Казаниев, генерал Бакич нарын цэрэг Ховд хязгаарыг хяналтандаа байлгаж ЗОУ-ыг довтлох бааз суурь болгохыг хичээсэн байна. Цагаантнуудаас Алтайн тэлэнгэд гаралтай, мөн Алтайчуудаар цэргээ бүрдүүлсэн Кайгородов Бөхмөрөний гол орчимд нутаглаж, нутгийн зарим ноёдоос дэмжлэг хүлээж байсан байна. Үүний учир бол тэрээр бусад цагаантнууд шиг ард иргэдийг дээрэмдэж байсангүй байна. Нөгөө талаар нутгийн эрх баригчидтай ойртон түншилж чадсан байна. Түүнд уналга ачлага дөрвөдийн зарим хошуудаас нийлүүлж байжээ. Харин 7-р сараас хойш Баруун хязгаарт байгуулагдсан Ц.Хасбаатар, Ц.Ламбадорж, К.К.Байкалов нарын цэргийн отрядыг орон нутгийн эрх баригчдаас идэвхтэй дэмжсэнээр тэд зарим талаар амжилтад хүрч байсан боловч 1921 оны намраас цагаантануудын давуу давуу хүчинд ялагдаж Толбо нуурын тулалдаанд бүслэгджээ. Энэ цэрэгт Хөшөө модноос улаан цэргийн баг, отрядууд ирж тусалснаар 1922 оны 1-р cap гэхэд Баруун хязгаар гадаадын цэрэг, зэвсэгт дээрэмчдээс ангижирч чадсан юм. Баруун Монголын Засгийн Газрын цаашдын үйл ажиллагаа, хувь заяа хэрхсэн нь тун тодорхойгүй байдаг. Энэ засгийн газрын цэрэг Ц.Хасбаатар нарын удирдлага дор байлдаж, Толбо нуурын тулалдаанд оролцож 1921 оны сүүлч гэхэд оргож зугтаах, алагдаж шархдах зэргээр сарниж үгүй болжээ. Баруун Монголын засгийн газрын эн тэргүүний зорилтуудын нэг нь гадаадын цэргээс нутгаа чөлөөлөх явдал бөгөөд тэр нь харьяат хошуудаас гаргасан цэргийн отрядын байлдааны ажиллагаатай шууд холбоотой байсан юм. Гэтэл цэргийн отряд дээр дурдсанаар бутран сарнисан нь тус засгийн газар цаашид оршин тогтнох асуудлыг хүчтэй хөнджээ. АЗГ-аас Баруун Монголын АЗГ-ын цаашдын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй бололтой. Зарим судлаачид Баруун Монголын засгийн газар байгуулагдсан явдлыг АТЗГ-аас явуулсан тактикийн бодлого гэж үздэг. Үүний нэг жишээ бол АТГЗ-аас Ховдын хязгаарт томилон явуулсан Ц.Хасбаатар нарын төлөөлөгчид тухайн үед орон нутгийн онцлог байдлыг сайтар ойлгосны эцэст хоорондоо сайн зөвлөлдөж, Баруун Монголын засгийн газрыг байгуулахыг дэмжсэн явдал юм.
Энэ тухай тус үйл явдалд биеэр магнайлан оролцсон Ц.Дамбадорж 1924 онд бичээд, 1928 онд хэвлүүлсэн "Толбо нуур" дуртгал, дурсамжийн номондоо Ардын засгийн элч төлөөлөгчид бүс нутгийн улс төрийн нөхцөл, цагаантны цэргийн идэвхжил, Нийслэл хүрээнээс тусламж ирэхгүй байгаа байдал зэрэгт дүн шинжилгээ хийж, "...Одоо бид хэл нэвтрэлцэхэд харилцан явалцах арга ба зам бүгдээр алдав. Бид даруйхан хөдөлж дийлэх, дийлэгдэхээ үзвэл зохино. Бас ч бидний итгэх түших ганц Дөрвөдийн олон бий. ...Урьд дөрвөд газар явах цаг миний сонссон нь эдний дөрвөд өөртөө эзэрхэхийг маш их хүснэ. Ховдын хязгаарын өөртөө эзэрхэх засаг яам байгуулая. ...Ийм явуулах нь хойч өдөр балар будлиан гарвал бидний хэдэн хүнд ямар болох..." зэргээр хэлэлцэж байжээ. 1921 оны XI сард АЗГ-аас өргөн мэдүүлсний дагуу Богд хааны зарлигаар Баруун Монголын АЗГ-ын тэргүүн Далай хан Түмэндэлгэржавыг Ховдод сууж Хэрэг шийтгэх сайдын албанд тохоон томилжээ. Эдгээр үйл явдлын дараа Баруун Монголын Ардын Засгийн газар өөрийн үйл ажиллагаагаа 1922 оны 2-р сарын 10-нд зогсоож тамга, бичиг баримтаа Ховдын сайдын яам, жанжны газар хүлээлгэн өгчээ. Энэ нь Баруун Монголын Засгийн Газрын үйл ажиллагааг зогсоосон гэсэн үг юм. Энэ цагаас эхлэн Ховдын хязгаарын Ойрад монголчууд Монгол улсынхаа тусгаар байдал, хөгжил цэцэглэлийн төлөө ах дүү Халх түмний хамтаар хүчин хөдөлмөрлөж, зуун дамнан энх амьдралаар амьдарсаар байна.
Бат Ерөөлт, Үнэн сүсэгт төгс хүлэг Далай хан Галзаннамжилын Түмэндэлгэржав (1873-1938)
Далай хан Түмэндэлгэржав билгийн тоололын Арван тавдугаар жарны харагчин тахиа буюу 1873 онд Дөрвөд Далай хан Галзаннамжилын их хатан Түмэнбаяраас ахмад хүү болон мэндэлжээ. Далай хан Галзаннамжилын 5 хүүгийн ахмад хүү тэрбээр хүүхэд наснаасаа бусдад үлгэр дууриал болсон бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой, аливаад хянуур ханддаг нэгэн байжээ. Төвд болон худам, тод бичгийг гаргуун сайн эзэмшсэн, арвин баялаг номын сантай, ном судрыг шүтсэн хүн байв. Түмэндэлгэржавын залуу идэр наснаас төр засах ухаанд суралиаж боловсорчээ. Бага насандаа тэргүүн зэргийн тайж, 30 шахам насандаа гүнгийн зэрэг хүртсэн байна. Түмэндэлгэржавын угсаа гарал, гэрийн хүмүүжил, өөрийн хувийн онцлог зан чанар нь үеийнхэний дунд нэр хүндтэй, хожмын улс төрийн доороо суудалтай, дотроо бодолтой, эх оронч, үндэс угсаагаа гэсэн үндэсний үзэл, хүмүүжилтэй бие хүн болон төлөвшихөд нөлөөлжээ. 1911 оны 12-р сарын 29-ний өдөр Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдаж, түүний үндсэн зорилт нь Монголын хүчирхэг улсыг байгуулахыг зорьж, бүх Монгол овогтныг нэгтгэх тухай уриалга гаргасны дараагаар Дөрвөд, Барга, Өвөр монголын зэрэг олон монголчууд Монголын тулгар төрд дагаар орох үйл явц бүхий улс төрийн түүхэн нөхцөл үүссэн юм. 1912 оны зуны эхэн сард Улаангомд Ховдын хязгаарын онц их чуулган болж, түүнд Жалханз хутагт, Дамбийжанцан, Ховдын 30 хошууны олонх ноёд оролцож хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Энэ хуралд Г.Түмэндэлгэржав чухал нөлөөтэй оролцож хөгшин Далай хан Галзаннамжил, баядын Нацагдорж бэйс нарын Монгол улсад дагаар орохгүй байх байр суурийг үл зөвшөөрөн, дийлэнх ноёдоор Богд хаант Монгол улсад дагаар орох шийдвэр гаргуулж чадсан билээ. Энэ түүхэн үйл явдалд оролцогч гол ноёдын хооронд ойлголцол бий болгоход Г.Түмэндэлгэржав олон удаа чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал, Жалханз хутагт Дамбийжанцан нарын хооронд ойлголцолыг тэрбээр буй болгож байв. Ховд хотыг чөлөөлөх дайнд бэлтгэж эцгийн зөвшөөрөлгүйгээр 200 шахам орчим хүнтэй отряд байгуулж байсан нь Манж-хятадын дарлалаас хагацах түүхэн боломжийг гүнээ ухамсарлаж байсны гэрч юм. Ховд хотыг манж хятадаас чөлөөлөх тулалдаанд Түмэндэлгэржав, эцэг Галзаннамжилын хамт оролцож, Дөрвөдийн хоёр чуулганаас 400 гаруй цэрэгтэйгээр 1912 оны 7-р сарын эхээр Ховдод очжээ.
Ховд хотыг чөлөөлөх байлдаанд Г.Түмэндэлгэржав өөрийн аймгийн болон бусад 700 цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Ховд хотыг бүслэхэд оролцож, Алтайн чинад дахь Шар сүмээс Ховдын манж амбанд туслахаар ирсэн 500 цэргийг цохиход болон тус гарнизонд туслахаар сангийн хэрэмнээс туслахаар ирсэн манж хятад цэргийг саатуулж ухраахаас эхлүүлэн Ховд хотыг чөлөөлөх хүртэл бүхий л ажиллагаанд биечлэн оролцжээ. 1912 онд Ховд хотоос манжийн түрэмгийлэгчдийг хөөн гаргахад үзүүлсэн гавьяаг Богд хаанаас өндөр үнэлэн түүнд хэргэм цол шагнаж байв. Далай хан Галзаннамжилыг насжсан тул тушаалаас буулгахад түүний хүү Г.Түмэндэлгэржавт 1912 оны эцсээр эцгийн Бат ерөөлт Үнэн сүжигт Төгс хүлэг Дөрвөд Далай хан цол залгамжиллуулжээ. Халхын Засагт хан аймгийн бэйл Жалчингомбодорж (Одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат, Төгрөг, Цээл зэрэг сумууд), гүн Маньбазар (Одоогийн Ховд аймгийн Цэцэг сум) нарын хошуунд Хасагийн хулгай нар дээрэм тонуул үйлдэхэд Дошгин номун хутагт Дамбийжанцаны хамт тосон байлдан сөнөөсөн учир Богд хаанаас улбар шар жолоо шагнан олгож байжээ. Ховдод сууж хэрэг шийтгэх, сэргийлэн батлах сайд Зоригт бэйлийн хамтаар хавсран хэрэг шийтгэлцэх сайдаар 1914 онд тохоон томилогдож, мөн оны зун 2 сарын хугацаатай Шийтгэх, сэргийлэн батлах сайдын үүрэг гүйцэтгэж байлаа. Чухам энэ үед баруун хязгаарт цаг үеийн гарцаагүй шаардлагаар 4 сайд, зарим үед илбэн тохинуулах, туслан шийтгэх 2 сайд нэмэгдэн 6 сайд зэрэг сууж хэрэг шийтгэж байсан нь сайд нарын ажил тодорхойгүй, тоо олширсноос заримдаа ажил хэтийдэн, хүндрэл учруулж байв. Мөн хязгаарын ард олноос Халхаас сайд томилогдон биднийг захиран дарангуйлж байна гэсэн гомдол, хардлага байнга гарч байв. Тухайлбал, 1915 оны 4-р сард Ховд голын Цагаан буланд хязгаар нутгийн Их чуулган хуралдах үед хязгаарын ноёд түшмэд ихээхэн цухалдаж байжээ. Энэ хурлаар шинэ албан татвар ба өнгөрсөн оны зардлыг хоёр аймагт хэрхэн хуваарилах асуудал хурц тавигдаж байжээ. Ховдын сайд нарын болон цэргийн зардлыг багасгах, дайны цагийн бүх гарлагыг улс хариуцах, аймгуудын илүү зардлыг улсын сангаас гаргаж төлөх, хязгаар нутгийг албан татвараас чөлөөлөх буюу үгүй гэхэд хоёр гурван жил хөнгөлөлт үзүүлэх зэргээр нутгийн аж ахуйг сэргээн босгох, Ховд ба Хүрээний хоорондох өртөөний албанаас чөлөөлөхийг хүсэж байжээ. Зарим хүмүүсээс Хятадад дагаар орох хүртэл асуудлыг дэвшүүлж байв. Тус Их хурлын тухай мэдээг Нийслэл хүрээнд хүлээн авмагц Богдын засгийн газраас яаралттай арга хэмжээ авч, Түмэндэлгэржавыг Ховдод хэрэг шийтгэх сайдаар тохоон томилж, халхын сайд, ноёд түшмэдийг Нийслэл хүрээ рүү татжээ. Хязгаар нутгийн эрх мэдэл Дөрвөд хүний гарт ормогц хүн ам тайвширч, нөгөө талаар Далай хан Түмэндэлгэржавыг томилсноор зарим асуудал нь эерэгээр шийдвэрлэгдсэн байна. Харин цэрэг захирах сайдаар Манлай ван Дамдинсүрэн томилогджээ. Ийм ээдрээтэй цаг үед Түмэндэлгэржав нь өөрийн цөлх ухаан, шударга зан, зарчимч чанар, өмнөө тавьсан зорилго язгуур эрх ашгаа эрхэмлэн нэгдсэн захиргааг хүлээн хязгаарыг эмхлэн удирдаж байсан юм.
Түмэндэлгэржавыг Ховдын хэрэг шийтгэх сайд байх үед
- Хөшөө модоор дамжуулан цахилгаан мэдээгээр харилцах ба тогтмол шуудантай бий болсон.
- Ховд хотод Орос консулын дэмжлэгтэйгээр бага сургууль байгуулав.
- Бага эмч бүхий жижигхэн эмийн сан нээгдсэн.
- Хүн малын халдварт зарим өвчний тарилга хийсэн.
- Оросын ноос угаалгын газар байгуулагдсан.
- 1917 онд Улаангомд Орос бага сургууль нээсэн зэрэг олон зүйлийг нэрлэж болно.
Түмэндэлгэржав нь Богдын засгийн газар, Хаант Оросын консул, Хятадын төлөөний сайд болон орон нутгийн хуучинсаг үзэлтэй төрийн зүтгэлтэн нарын үйл ажиллагааг зангидаж аливаа асуудал өөрийн тодорхойлсон зарчмыг мөрдлөгө болгон ажилладаг эгзэгтэй цаг үеийг тогтворжуулагч орон нутгийн тэргүүний түшмэд байв.
Ховдын хязгаарт олон жил суусан Элиский буюу А.В.Бурдуков, "...Далай хан бол нутагтаа нэртэй хүн юм. Тэр бол сүрхий чадварлаг захирагч байсан бөгөөд Халхчууд болон Оросын консултай сайн харилцаа тогтоов ..." гэж тэмдэглэж байжээ.
1915 онд Далай хан Түмэндэлгэржавыг Богд хаант Монгол улсын Сангийн яамын дэд сайдаар дэвшүүлэн тохоон талбихад тэрбээр бие өвдсөн учраар олон удаа албанаас чөлөө олгуулахыг хүсч байж албанаас чөлөөлөгдсөн байна. 1915 оны Хиагтын хэлэлцээрийн дараа Орос, Хятадын талыг баримталдаг урсгалууд гарч, бүс нутагт түгшүүртэй нөхцөл байдал бий болоход Засгийн газраас нухацтай хэлэлцэн шийдвэрлэхийн тулд 1917 оны намрын дунд сарын 15-нд Ховдод сууж хэрэг шийтгэх жинхэнэ сайдаар Дөрвөдийн Далай хан Г.Түмэндэлгэржавыг тохоон томилжээ. Хэсэг хугацааны дараа 1919 оноос Г.Түмэндэлгэржав нь Ховдын сайдын албанаас хөндийрчээ. 1919 оноос Зоригт ханы дүү "Харлаг бэйс" Аюурзана Ховдын сайдын албанд тохоогдон ажилласан байдаг.
Далай хан нь ийнхүү олон жилээр Ховд болон Нийслэл Хүрээний газар сайдын албанд байх зуур ард хоцорсон аймаг, хошууны ажлыг түүний дүү гүн Цэвээн (Албан баримтад гүн Түмэнбадам-Аюурзана хэмээн нэрлэгддэг болно) орлож байжээ. Далай хан 1919 оны сүүлчээс хошуу нутагтаа тогтвортой нам сууж, шашин болоод орон нутгийн аливаа хэргийг шийтгэж байсан бололтой.
Энэ үед Монгол оронд цагаантаны түрэмгий цэрэг дураар тонгочин ноёрхож байх цагт тэрээр Монгол төрийн зүтгэлтний хувиар элдэв шалтгаан тоочин овлож албанаас хөндийрөн нам сууж, харин ч харийн тэнүүлчдээс нутаг орноо чөлөөлөх талаар санаа тавин сууж байсан юм. Энэ нь Ардын намынхантай үгсэж их хэргийг Баруун монгол даяар дэгдээснийг та бид мэднэ. Энэ бол Дөрвөдийн Зүүн гарын чуулган (Далай ханы хошуу, Зүүн засгийн хошуу, Баядын 10 хошуу багтсан Далай хан аймаг), Баруун гарын чуулган (Зоригт ханы хошуу, Баруун засгийн хошуу, Бишрэлт вангийн хошуу, Баядын Ерөөлт засгийн хошуу, Захчин 2 хошуу, өөлд, мянгад хошуу, Алтайн урианхайн 7 хошуу багтсан Зоригт хан аймаг)-ны хамтран чуулах Мөстийн бэлчир хэмээх газар 1921 оны 7-р сарын 25-27 ны Их чуулган хуралдаж Баруун Монголын Ардын засгийн газар байгуулсан явдал юм. Энэ их үйлсийг өөрийн биеэр манлайлан зүтгэжээ. Түүхч Ч.Мөнхбаяр түүний тухай үнэлэн бичихдээ "Цагаантны эрхшээл дор элдвээр хяхагдан эд материалын зүйлээр ихээхэн хохирч, амь нас буснихад хүрч байсан боловч тэрбээр эх оронч дэвшилт үзэлтэй хүний хувьд харийн түрэмгийлэгчдийн эрх ашигт үл үйлчлэн, эрх чөлөөний үзэл санааг сөрсөн язгууртны үзэл бодол, улс орныхоо тусгаар тогтнолыг бусдад худалдахад чиглэсэн улс төрийн харалган үзэлд үл автан, өөрийн алсын хараат цөлх ухаан иаг үеэ сайтар мэдрэх чадвараараа түүхэнд мөнхөрсөн юм" гэжээ.
Баруун Монголын Ардын Засгийн газрын цэрэг цагаантанд ялагдаж, тэр хэмжээгээр тус Засгийн газрын байр суурь алга болж, мөн Хүрээний Засгийн газраас дэмжээгүй учир Баруун Монголын АЗГ өөрийн үйл ажиллагаагаа 1922 оны 2-р сарын 10-нд зогсоож тамга, бичиг баримтаа Ховдын сайдын яам, жанжны газар хүлээлгэн өгчээ. Харин Далай хан Түмэндэлгэржавыг 1921 оны эцсээр Ховдод сууж хэрэг шийтгэх сайдаар Хүрээний Засгийн газраас томилсон байна. Энэ албыг 1921-1925 он хүртэл хашиж байхдаа тэрээр бүс нутгийн шинж чанартай асуудлыг шийдвэрлэх, Ардын засгийн газраас удирдлага болгон мөрдөх бодлого шийдвэрийг ард олонд ойлгуулж ухуулан таниулах, уриалга гаргах, хязгаар нутгийг төвшитгэх зэрэг ажлыг удирдан зохион байгуулж байжээ. Мөн 1923 оны 6-р сарын 26-ны өдөр МАХН-ын Ховд хотын үүрт гишүүнээр элсэж байв. 1925 онд нутгийн захиргааг шинэчлэн зохион байгуулж, өөрчлөлт явагдсантай холбогдон Хязгаарын сайд, Аймгийн хан, Хошууны засаг ноёны албан тушаалаа өргөөд жирийн малчны аж амьдралаар амьдарч эхэлжээ. 1929-1930 онд явагдсан намын 3-р цэвэрлэгээгээр Г.Түмэндэлгэржав нь "угаас том феодал гаралтай учраас манай зорилго бодлогод үл нийцэх этгээд" хэмээн намаас хөөжээ. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн ид үед 1937 оны 12-р сарын 15-нд Түмэндэлгэржавыг Увс аймгийн хэлтсээс дайчлан баривчилж, арав гаруйхан хоног байцаагаад буудан алах ял оноож, 1938 оны 3 сарын 4-нд ёсоор гүйцэтгэжээ. Түүнийг баривчлах үед эд хөрөнгийг нь тоолон битүүмжилсэн бөгөөд тэмдэглэлээс үзвэл, 6 ханатай гэр 1, 4 ханатай гэр 1, оёдлын эвдэрхий машин 1, морь, гүү, даага тус бүр 1, тугалтай, бяруутай үнээ 1, хонь хурга 43, ямаа ишиг 42, бүгд 20 бодын хөрөнгөтэй байжээ. 1929-32 онуудад язгууртан гаралтай хүмүүсийн хөрөнгийг 3 удаа хураахад 1926 оны 609 бодоос 20-н бодын хөрөнгөтэй үлдсэн нь энэ аж. Баривчлагдах үедээ 64 настай байсан байна. Хожим 1992 оны Ү сарын 16-нд түүнийг цагаатгасан билээ.